Улсын ерөнхий прокурорын 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/36 дугаартай тушаалаар Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн бүтцийг Сургалтын алба, Судалгааны алба, Тамгын хэлтэстэй байхаар баталсан.
Прокурорын байгууллагын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
Прокурор, ажилтны томилогдохын өмнөх болон үргэлжилсэн, давтан сургалтыг зохион байгуулах;
Сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлж, дангаар болон бусад байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах;
Мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
Мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулах;
Прокурорын байгууллагын сургагч багшийг бэлтгэх.
Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийх, зөвлөмж, дүгнэлт боловсруулах;
Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх, прокурорын хяналтын чиглэлээр аргачлал боловсруулах;
Прокурорын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр онол, арга зүйн судалгаа хийх, зөвлөмж, дүгнэлт боловсруулах;
Эрдэм шинжилгээний бүтээл, нийтлэл, өгүүлэл гаргах нийтлүүлэх;
Эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурал зохион байгуулах.
Прокурор, ажилтны үйл ажиллагаагаа хэвийн явуулах, ажлын байр, суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, хэрэгжүүлэх;
Захиргаа, үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, зохион байгуулах;
Ажлын байр болон суралцагч нарын байрлах албаны байрны ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох арга хэмжээ авах.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн нь Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал 1, сургалтын албаны дарга, ахлах прокурор 1, сургалтын албаны хяналтын прокурор 3, судалгааны албаны дарга, ахлах прокурор 1, судалгааны албаны хяналтын прокурор 4, сургалтын албаны шинжээч (прокурорын туслах ажилтан) 1, судалгааны албаны шинжээч (прокурорын туслах ажилтан) 1, тамгын хэлтсийн дарга 1, захиргаа, үйлчилгээний ажилтан 10, нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.