Улсын Их Хурлаас 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Прокурорын байгууллагын тухай хууль”-ийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын ерөнхий прокурорын газарт Эрүүгийн хэргийн төв архив, сум, сум дундын прокурорын газраас бусад прокурорын газарт түүний салбар архив ажиллана, мөн өдрийн 47 дугаар тогтоолд “Эрүүгийн хэргийн улсын нэгдсэн архив, түүний салбар нэгжийн хэвийн ажиллагааг хангахад шаардагдах ажлын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах арга хэмжээ авах” тухай, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 28/147/115 дугаартай хамтарсан захирамж, тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-ын 3.2-т “Улсын ерөнхий прокурорын газарт эрүүгийн хавтаст хэргийн төрөлжсөн төв архив, аймаг, нийслэлийн прокурорын газарт түүний салбар архив ажиллана” гэж заасан.
Үүнтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын газарт Эрүүгийн хэргийн төв архив, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газарт Эрүүгийн хэргийн салбар архив байгуулагдан, хөмрөг үүсгэгч байгууллагаас баримтаа хүлээн авч, сан хөмрөгөө бүрдүүлж, хадгалж, ашиглуулах чиг үүрэгтэй ажиллаж байна.
Эрүүгийн хэргийн тусгай, салбар архив нь “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”, Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/42 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүгийн хэргийн тусгай, салбар архивд баримт хүлээн авах, тоо бүртгэл хөтлөх, хадгалах, ашиглуулах журам”, “Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/194, 189, А/304 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох баримтын архивын ажлын заавар”-ыг тус тус үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
Эрүүгийн хэргийн тусгай архив, түүний салбар архивд дараах баримтууд хадгалагддаг.
1.Эрүүгийн хэргийн тусгай архивын хөмрөг нь шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэг, прокурорын хяналтын шатанд шийдвэрлэсэн дараах баримт, шийдвэрээс бүрдэнэ:
2.Аймаг, нийслэлийн, прокурорын газрын салбар архивын хөмрөг нь дараах баримтаас бүрдэнэ:
3.Тээврийн (дагнасан) прокурорын газрын архивд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болон хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэрэгсэхгүй болгосон хэргийн дараах баримтаас бүрдэнэ.
Архивын баримт ашиглалт:
Эрүүгийн хэргийн тусгай, салбар архивын үйлчилгээний тухай:
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасны дагуу Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/68 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
Архивын төлбөрт үйлчилгээний үнийн хэмжээ:
Архивын үйлчилгээ:
Эрүүгийн хэргийн тусгай болон салбар архивын баримтаас иргэд, үйлчлүүлэгчид нь лавлагаа, хуулбар авахдаа тухайн прокурорын газраас болон Мишээл, Дүнжингарав дахь нэг цэгийн үйлчилгээний төвд өөрийн биеэр ирж холбогдох журмын дагуу хүсэлтээ бичгээр гаргаж, шаардлагатай баримт бичгийг хавсаргана. Үүнд:
| № | Бүрдүүлэх материал | Тайлбар |
|---|---|---|
| 1 | Хүсэлт (Өргөдөл, Албан бичиг) | Тухайн архиваас лавлагаа, үйлчилгээ авах хүсэлтээ бичгээр гаргах, Хавсаргах баримт бичиг (Иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, өмгөөлөгчийн үнэмлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэх мэт). |
Архивын үйлчилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу байгууллагын удирдлагын шийдвэрээр хууль тогтоомжийг үндэслэн олгоно.
Түүнчлэн Прокурорын байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системээр дамжуулан холбогдох хуулийн байгууллагуудад архивын лавлагаа, хуулбарыг тус тус олгож байна.