Дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг прокуророор томилно:
Прокурорын байгууллагад прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах үүрэгтэй ажилтнууд ажилладаг. Туслах ажилтнаар томилогдоход дараах үндсэн шаардлага тавигдана:
Эдгээрээс гадна компьютерийн программ ашиглах, бичиг хэрэг боловсруулах зэрэг чадварыг харгалзан үздэг.
Улсын ерөнхий прокурорын газраас хүний нөөцөө бүрдүүлэх зорилгоор жил бүр, Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/19 дүгээр тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ын дагуу прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлан явуулдаг.
Сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг шалгаруулалт эхлэх өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгууллагын цахим хуудас (prokuror.mn) болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарладаг.
Шалгаруулалтын хүрээнд 4 төрлийн шалгалт авна:
Эхний шатны сорилгод тэнцсэн иргэнийг дараагийн шатны шалгалтуудад оруулна. Шалгалтад оролцогч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бол эрх зүйн ерөнхий мэдлэгийн шалгалтаас чөлөөлөгдөнө. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг прокурорын байгууллагын хүний нөөцийн бүртгэлд авч, сургалтад хамруулна.
Прокурорын байгууллагын захиргаа, үйлчилгээний ажилтнаар орохоор хүсэлт гаргасан иргэний материалыг Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газар, эсхүл аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газарт хүлээн авч шийдвэрлэнэ.