УЕПГ
Прокурор албан тушаалд томилогдохдоо дараах тангараг өргөнө:
“Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил, ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ.”
Прокурорын тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.