УЕПГ
Прокурорын байгууллагын далбаа нь тус байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагатай, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага болохын агуулгыг илэрхийлнэ.
Төв хэсэгт нь прокурорын байгууллагын бэлгэдэл байх ба мөнх хөх тэнгэрийг билэгдсэн өнгөтэй байна.
Далбааны загвар, түүнийг хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дугаар зарлигаар баталсан.

