Мэдээ

“ХҮНИЙ ЭРХ БА ПРОКУРОР” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХҮНИЙ ЭРХ БА ПРОКУРОР” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Прокурорын байгууллагаас хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Хүний эрх ба прокурор” сэдэвт уулзалт, ярилцлагыг 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ удаагийн арга хэмжээнд Глоб Интернэшнл төв, Нээлттэй нийгэм форум, Монголын Эмнести Интернэшнл, Хууль, эрх зүйн хөгжлийн хүрээлэн, Оюуны инноваци, Сэтгэлзүйн мэдрэмж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Прокурорын байгууллагаас хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, мөн өмнөх уулзалтын хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудаас өгсөн саналын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Цаашид хүний эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг, сургалт, нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар санал солилцов.

Уулзалтад оролцогчид прокурорын байгууллагаас жил бүр иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсож, цаашид үйл ажиллагаанд нэвтрүүлж буйд талархаж байгаагаа илэрхийллээ.

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа