Ажлын байрны зар

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн жинхэнэ албан хаагчдыг Улсын ерөнхий прокурорын газрын “Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Гурван үеийн намтар;
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  6. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  7. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа /e-mongolia–аас татан авах/;
  8. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  9. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  10. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  11. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  12. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
  13. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээнг авах:

  • Хугацаа: 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: s.siilegmaa@prosecutor.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 51-260855, 88019466 /ажлын цагаар/

АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШААРДЛАГА

Улсын ерөнхий прокурорын газар

Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн Олон нийттэй харилцах алба

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс түшмэл, АА-10

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

-Дуу дүрсийн техник болон медиа үйлдвэрлэл (0211),

 -мэдээлэл харилцаа холбооны технологиуд (061)

 

-

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

           

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа